top of page

БҮХК - ХХК

Зөвлөмж хүргүүлэх тухай

  • Facebook

Зураг дээр дарна уу.

БАЯНХОНГОР ҮЙЛДВЭРЖИЛТ ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

2025.09.09

Баянхонгор сумын Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/58 дугаар “Бүх нийтийн цэвэрлэгээ зохион байгуулах тухай” захирамжийн дагуу сар бүр байгууллагын гадна талбайн болон нийтийн эдэлбэр газрын цэвэрлэгээ хийх төлөвлөгөө боловсруулан батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Баянхонгор үйлдвэржилт хөгжлийн корпорацын хамт олон "Ахуйн үйлчилгээ" болон "Ажилсаг" төвийн баялаг бүтээгч иргэн, ААН-үүдэд ажлын байрны ариун цэвэр, эрүүл ахуйн стандартын дагуу цэвэр орчинд үйлдвэрлэл явуулах тал дээр хамтран ажиллах зөвлөмж хүргүүллээ. Мөн хүйтний улирал ирж байгаатай холбогдуулан дулааны асуудлаа шийдвэрлэх болон түрээслэгчдийн санал бодлыг сонсох уулзалт зохион байгууллаа.

b19dbd3f-4fa2-4d46-b0ee-33584de9c594.jfif
8bf0ad53-ee85-475e-b421-d3d2fb91ce18.jfif
  • Facebook

Зураг дээр дарна уу.

БАЯНХОНГОР ҮЙЛДВЭРЖИЛТ ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

2025.07.25

БАЙГУУЛЛАГЫН ДЭРГЭД ТУСЛАХ АЖ АХУЙГ БИЙ БОЛГОЖ, АЖИЛЧДЫН НИЙГМИЙН АСУУДАЛД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД, ХҮЛЭМЖИЙН АЖ АХУЙГ ЭХЛҮҮЛЖ 7 ТӨРЛИЙН ХҮНСНИЙ НОГООНЫ ТАРИАЛАЛТЫГ 2025.06 САРД ХИЙСЭН. ОДОО ХҮЛЭМЖИЙН АЖ АХУЙН ТАРИАЛАЛТ ҮР ШИМЭЭ ӨГЧ ЭХЭЛЛЭЭ, УРГАЦ АРВИН БАЙГ ЭЭ. БҮХК - ХХК

БҮХК - ХХК

Зөвлөмж хүргүүлэх тухай

  • Facebook

Зураг дээр дарна уу.

БАЯНХОНГОР ҮЙЛДВЭРЖИЛТ ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

2025.07.22

Баянхонгор үйлдвэржилт хөгжлийн корпорацын хамт олон "Ажилсаг" төвийн баялаг бүтээгч иргэн, ААН-үүдэд ажлын байрны ариун цэвэр, эрүүл ахуйн стандартын дагуу цэвэр орчинд үйлдвэрлэл явуулах тал дээр хамтран ажиллах зөвлөмж хүргүүлж ажиллаа.

БҮХК - ХХК

ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

2025.06.27

2023 онд нийт 45 иргэн, ААН-д 3 захирамжаар 622,000,000 төгрөгийн зээлийг олгосон байна. Үүнээс 2025.6.27 байдлаар 1 иргэн зээлээ бүрэн төлсөн, бусад иргэн, ААН-үүд хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна. Төсөл хэрэгжүүлэхээс өмнө 83 иргэн ажиллаж байсан бол төсөл хэрэгжүүлснээс хойш 111 буюу шинээр 28 иргэн байнгын ажлын байраар хангагдаад байна. Гэрээт/түр ажилтан/ 29 иргэн ажлын байраар хангагдаж байна. Нийт 111 иргэнээс  43 иргэн НДШ төлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй 3 иргэн ажиллаж байна.

2024 онд нийт 23 иргэн, ААН-д 2 захирамжаар 215,000,000 төгрөгийн зээлийг олгосон байна. Үүнээс 2025.6.27 байдлаар 1 иргэн үйл ажиллагаагаа түр зогсоон, бусад иргэн, ААН-үүд хэвийн үйл ажиллагаагаа явуулж байна. Төсөл хэрэгжүүлэхээс өмнө 39 иргэн ажиллаж байсан бол төсөл хэрэгжүүлснээс хойш 67 буюу шинээр 28 иргэн байнгын ажлын байраар хангагдаад байна. Гэрээт/түр ажилтан/ 14 иргэн ажлын байраар хангагдаж байна. Нийт 67 иргэнээс 8 иргэн НДШ төлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй 1 иргэн ажиллаж байна. 15 иргэн, ААН нь өөрийн ажлын байртай 8 иргэн, ААН түрээсийн ажлын байртай байна. 20 иргэн, ААН байнгын үйл ажиллагаатай, 3 иргэн, ААН улирлын чанартайгаар үйл ажиллагаа явуулж байна.

  • Facebook

Зураг дээр дарна уу.

БАЯНХОНГОР ҮЙЛДВЭРЖИЛТ ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ

Шаргалжуут рашаан сувилал

  • Facebook

Зураг дээр дарна уу.

ш.jpg

2025.06.25

Далайн түвшнээс дээш 2150 метрийн өндөрт, Хангайн нурууны өвөр хэсэгт Шаргалжуутын хөндийд байрладаг. 40-96 градус 300 гаруй булагтай, 10 га талбайг хамран урсдаг Монголын хамгийн том рашаан орд юм. Шаргалжуутын рашааныг анх 7-р зуунд Хиргисүүд өвчин эмгэгээ анагаан илааршуулахад хэрэглэж байсан талаар түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Үүнээс хойш 17-р зуунд Ламын Гэгээн зэрэг Монголын ихэс дээдсүүд Энэтхэгээс эрдмийн хүн урьж авчиран 3 даян хийж судлан эмчилгээний боть гаргаж анх системтэйгээр эмчилгээ үйлчилгээнд ашиглаж ирсэн. 1954 онд Нэгдэл дундын амралт нэртэйгээр сувилал үүсгэн байгуулагдаж өнөөг хүртэл тасралтгүй 65 жил үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна.

     БАЙГУУЛЛАГЫН ДЭРГЭД ТУСЛАХ АЖ АХУЙГ БИЙ БОЛГОХ, АЖИЛЧДЫН НИЙГМИЙН АСУУДАЛД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЗОРИЛТЫН ХҮРЭЭНД, ХҮЛЭМЖИЙН АЖ АХУЙГ ЭХЛҮҮЛЖ 7 ТӨРЛИЙН ХҮНСНИЙ НОГООНЫ ТАРИАЛАЛТ ХИЙЖ ДУУСГААД БАЙНА. 

2025.06.06

        Баянхонгор аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэстэй хамтарсан сургалт, уулзалт зохион байгууллаа. 

Ажилсаг төвд хүнс үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэж буй иргэн, ААН-үүдэд Аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтэсийн мэргэжилтэнүүдтэй хамтран "Хүнсний үйлдвэрийн ариун цэвэр, эрүүл ахуй, Сав баглаа боодлын стандарт" зэрэг агуулгаар сургалт, уулзалт хийлээ. 2025.05.20 

494812934_9877965095623816_5372060965516536997_n.jpg
Presentation1.jpg
ШУДАРГА БАЙДЛЫН НӨЛӨӨЛЛИЙН АЯН ЗОХИОН БАЙГУУЛСАН ТАЙЛАН

   АЯНЫ ЗОРИЛГО. Баянхонгор үйлдвэржилт хөгжлийн корпораци ХХК-ний дотоод шударга байдлын үнэлгээг сайжруулах, үр нөлөөг таниулахад оршино. Байгууллагын дотоод шударга байдлын үнэлгээ нь “СОЁЛЫН ИНДЕКС”, “ҮҮРГЭЭ ШУДАРГААР ГҮЙЦЭТГЭХ БАЙДЛЫН ИНДЕКС” гэсэн хоёр хэсгээс бүрддэг байна.

   Байгууллагын дотоод шударга байдлын үнэлгээний гол чухал хэсгийн нэг нь “ҮҮРГЭЭ ШУДАРГААР ГҮЙЦЭТГЭХ БАЙДЛЫН ИНДЕКС” юм. 

  УРИАЛГА: Албан хаагч, ажилтан бүр албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ бусдад нялзаахгүй цаг хугацаандаа хийдэг байхад оршино. Та бүхнийг хөдөлмөрийн мөлжлөгөөс ангид байхыг уриалж байна.

Yellow and White Geometric Business Consultant Facebook Post.jpg
1-1-1-1-1.jpg
БИД ДАРААХ ЧИГЛЭЛЭЭР ИРГЭДЭЭ СОНСОЖ, ШИЙДНЭ
1. Баянхонгор   аймгийн   эдийн засгийн хөгжлийн бодлого, стратегид тусгагдсан  зарим  төсөл, хөтөлбөрийг  төр, хувийн   хэвшилтэй   хамтран санхүүжүүлэх, төр  хувийн   хэвшлийн  үр  ашигтай хамтын  ажиллагааны  зохистой  хэлбэрийг  сонгох 
2. Иргэд, бичил, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн бизнес, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэлтийг дэмжих зээл олгох, хамтран ажиллах
3. Ажилсаг төв,  Ахуйн үйлчилгээний төвд иргэд, бичил, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг ажлын байраар хангах, бизнес эрхлэгчдийг хөгжүүлэх, сургах.
4. Орон нутгийн бичил, жижиг   дунд   үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид, ажиллах хүч тэдний бараа бүтээгдэхүүний зах  зээлийн судалгаа гаргах мэдээллээр  хангах, төсөл хөтөлбөр боловсруулах,  зах   зээлд  гарахад   нь   дэмжлэг   үзүүлэх
  Баянхонгор аймгийн хэмжээнд олгогдсон ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, олборлолтын ил тод байдал.
        ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛД УРЬЖ БАЙНА 
495076350_2190322104820733_7029769210752551353_n.jpg
495076964_1747259429337448_4195037887330602292_n.jpg
494690613_1045954614142227_1786715672430164945_n.jpg

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГАТАЙ 2025 ОНД ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭГ ҮЗЭГЛЭВ

483671064_3878766139009540_2816322735505365036_n.jpg

  Баянхонгор аймгийн Төсвийн Ерөнхийлөн захирагч Д.Мөнхсайхан өөрийн эрхлэх асуудлын хүрээний агентлаг, төрийн болон орон нутгийн өмчит байгууллагын удирдлагуудтай 2025 онд хамтран ажиллах үр дүн, хариуцлагын гэрээг аймгийн удирдах ажилтны зөвлөгөөний үеэр байгууллаа.

БАЯНХОНГОР АЙМГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨНӨӨС ГАРСАН УРИАЛГА

485497393_3887889761430511_1375742096945412944_n.jpg

Баянхонгор аймагт 2024 оны сүүлээр сүлжмэлийн үйлдвэр байгуулагдаж эхний бүтээгдэхүүнүүдээ гаргаад байна. Үүнд:

  1. Ноосон бээлий

  2. Ноосон оймс

  3. Ажлын бээлий

  4. Спорт оймс

ХАЯГ:

Баянхонгор аймаг, Баянхонгор сум, Цахир 7-р баг,

Ахуй үйлчилгээний төв

УТАС:

7755-2055, 7044-2055

БАЯНХОНГОР ҮЙЛДВЭРЖИЛТ ХӨГЖЛИЙН КОРПОРАЦИ. 2024 он

bottom of page